내용
The Butterfly
Сайн санааны үзүүрт шар тос
2014/12/29
2012/12/12
Блогт минь тавтай морилно уу!
Тавтай тухлан саатаж санал бодлоо солилцон үг дуугаа нэгтгэн үйлс бүтээлээ хамтатган
амин хувь, айл гэр, улс орныхоо ирээдүйд хувь нэмэр болох талбар байгаасай гэж энэхүү блогоо нээж байна. Монгол улсын жирийн л иргэн, энгийн л эхнэр, байдаг л нэг эх хүн би Та бүхэнтэйгээ өөрийн чадах мэдэхээсээ хуваалцан чадахгүй мэдэхгүйгээ ойлголцон далайд дуслыг үлгэрлэн дагаж үр дүнг нь үзэхээр алсыг ойртуулж холыг холбодог и-ертөнцөд хөл тавьж байнаа.
Дэлхий ертөнц хачин жигтэй, содон сайхнаар дүүрэн болохоор би гэдэг хүн энийг харж баясаж тэрийг үзэж гайхан мянга мянган мэдэхгүйн дунд нэгээс нөгөөд үсчин сонжиж өв цөв оролдож өдрийн богиныг шогширч өөрийн мэдэхгүйг мэдэрч, сурахсан гэх нь өчнөөн сонирхсон зүйл нь төчнөөн бөлгөө. Уншсан мэдсэн, үзсэн дуулсанаасаа өөрт хэрэгтэйг өрөөлд тустайг ялган салгаж, найруулан сийрүүлж авах нэгэнд нь хүргэвэл үзсэний хэрэг хийсний зорилго бусуу. Миний бодол гээч нэгээс нөгөөд байнгад нисч дүүлж байдгийн уршгаар төрөлжихөөс гадна салбаржих тал бий тул таны сонирхол таалалд нийцсэн хэсэгт зочлон санал хуваалцан сайтар шүүмжлэн үг нэмж үйл болгон хамтрахыг хүсэн мэндчилгээгээ өндөрлөе өө!

Subscribe to:
Comments (Atom)